Оюутолгой ялагдал хүлээлээ

Оюутолгой компанийн ажилтан С.Гантуяа удирдлагууддаа хандаж “Монгол Улсын болон Олон улсын нэгдэн орсон конвенцийг биелүүлэлгүй Монгол, гадаад ажилчдын цалинг эрс ялгаатай тогтоосон. Үүнээс үүдэн компанийн удирдлагууд Монгол ажилчидтай ёс зүйгүй, хүндлэлгүй харьцаж, айлган сүрдүүлдэг” гэж мэдэгдснээсээболж ажлаасаа хууль бусаар халагдсан билээ. Тэрбээр чимээгүйхэн халагдахыг хүсээгүй бөгөөд хуулийн байгууллагад хандаж, өнөөдөр ялалт байгууллаа. Анхан шатны шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сард өргөдөл өгсөн бөгөөд анхан болон дунд шатны шүүхээр асуудал түүний талд гарсан юм.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар түүнийг ажлаас халсан нь хууль бус хэмээн үзсэнбайна. Улмаар ажилд нь эргүүлэн авах, мөн ажилласан хугацааныцалинг бодож өгөх шийдвэр гаргажээ.Ийнхүү С.Гантуяагийн хувьд ажилдаа буцаж орж, Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгохын зэрэгцээ, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа бодуулж, төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлах л үлдээд байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ