Өнөөдөр бороо орохгүй


Улаанбаатар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь, зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул,Тэрэлжийн голоор 7-12 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 21-26 градус, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн бүсийн хойд хэсгээр 14-19 градус, Дорнод Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ