ХДХВ-ыг ялах цаг ирлээ

Сармагчны дархлал хомсдлын вирусыг устгасан нь ийм итгэл тээлгэх боллоо. ХДХВ-тэй төстэй “СИВ мач 239” вирусаар өвчилсөн нохой сармагчнууд дээр нэгэн шинэ вакцин туршсан нь асар их амжилт авчирав. Тэрхүү вакцин сармагчны ДХВ-ыг устгажээ. Халдвартай 16 сармагчны есд нь нааштай үр дүн ажиглагдсан нь санаснаас хавьгүй дээр үзүүлэлт нь мэдээж. Эрдэмтэд энэхүү тарилгад үндэслэн ХДХВ-ын эсрэг вакцин гаргаж авахаа мэдэгдэв. Сармагчны ДХВ нь хүнийхээс 100 дахин хүчтэй гэхээр найдварын оч төдий чинээ нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн дээр 95-аас дээш хувь л гэж ярих юм. Вакциныг АНУ-ын мэргэжилтнүүд бүтээжээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ