Оросын шатарчид Өлгийд тоглоно

Баян-Өлгийн Өлгий хотод энэ сарын сүүлчээр баруун аймгууд, ОХУ-ын Тувагийн шатарчид оролцсон, бараг олон улсын гэхээр шатрын нэгэн тэмцээн болох юм. Тэмцээнд баруун таван аймгаас найм, Тувагаас найм, Улаанбаатараас Их мастер нэг шатарчин урилгаар оролцох болжээ. Тувагийн тамирчдыг тус улсын БШУ-ны сайд Каадар-Оол Алексеевич Бичинзей ахалж ирэх сурагтай. Тэмцээн баг, ганцаарчилсан, түргэн тоглолт гэсэн гурван ангиллаар зохиогдох гэнэ.

Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ