А.Ганчимэг СТА болов


Анх “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр олон танигдсан жүжигчин А.Ганчимэг өчигдөр нээлтээ хийсэн "Зэрлэг цэцэгсийн хүлэмж"-ийн нээлтийн үеэр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг хоёртой “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК-нд гар нийлэн ажилласан билээ. Энэ нээлтийн үеэр ССАЖ-ын сайд С.Оюунгэрэл түүнд СТА цол тэмдгийг нь гардуулан өгсөн юм. Тэрбээр урлагийн сургуулиа төгсмөгц босго өндөртэй гэгддэг УДЭТ-ын жүжигчин болж “Сарны цагаан цус” “Гамлет” “Тэнгэрийн хүү” зэрэг драмын жүжгүүдэд гол болон туслах дүр бүтээж байсан бол“Халуун сэтгэл ”, “Помогите нам 2”, “Хэцүү анги”, “Амьдралын амт”, “Нэг хоёрын гурав аа”, “Рашаантын 18”, “Наран мандах нутаг” зэрэг олон кинонд тоглосон юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ