Гал түймрийн дөрвөн дуудлага иржээ

Өнгөрсөн хоногийн хугацаанд хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрвөн дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

ТодруулбалБаянзүрх дүүргийн наймдугаар хороо, Эрдэнэтолгойн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:28 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр-Орд хорооллын урд замд машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад ниссан тирано загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Моносын гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг утсаар 21:39 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 12х45 метрийн хэмжээтэй 33 айлын нийтийн байрны урд жигүүрт 3х3 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын урд замд машин шатаж байна гэсэн дуудлагыг 22:55 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад верна аксент загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ