“Рио Тинто”-г ялсан С.Гантуяа мэдээлэл хийнэ

“Оюутолгой” компанийнхантай заргалдаж, Гурван шатны шүүхэд ялалт байгуулсан С.Гантуяа өнөөдөр MN мэдээллийн төвд 11.30 цагт хэвлэлийн бага хурал хийж, цаашид “Рио Тинто”-той хэрхэн ажиллах талаар мэдээлэхээр болжээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааныхаа цалинг нөхөж авах бөгөөд түүгээрээ өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэг барих ажилд 100 хувь хандивлана гэдгээ мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү тэрбээрөнгөрсөн хавар удирдлагууддаа хандаж “Монгол Улсын болон Олонулсын нэгдэн орсон конвенцийг биелүүл” гэдэг шаардлага хүргүүлсний улмаас ажлаасаа халагдсан билээ. Тиймээс тэрбээр удирдлагуудынхаа энэхүү хууль бус үйлдлийг эс зөвшөөрч шүүхэд хандсан юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ