“Рио Тинто”-гийн захирлаар Б.Болд томилогдлоо

“Рио Тинто”-гийн Зэсийн салбарын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Б.Болд томилогдсон байна. Түүний хувьд “Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
Б.Болд нь АНУ-ын JP Morgan банкинд олон жил ажилласан санхүүгийн шилдэг зөвлөх хэмээн үнэлэгддэг. “Ньюком” группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2011 оны сүүлээр ОХУ-ын иргэн Паушокоос “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авч, Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ