“Сонсголгүй иргэдийн эрхийн өдрүүд”-ийг тэмдэглэхээр боллоо

“Олон улсын Сонсголгүй иргэдийн өдрүүд”-ийг тухайн жилд Дэлхийн Дүлий иргэдийн нийгэмлэгээс зарласан сэдвийн дагуу энэхүү баярыг өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Өнгөрсөн хугацаанд “Сонсголгүй иргэдийн соёлын өдрүүд”, “Дохионы хэл-бидний харилцах эрх”, “Хүртээмжтэй боловсрол-Хос хэл”, зэрэг сэдвээр тэмдэглэсэн байна.
Харин энэ жил ДДИН-ээс уриалсан сонсголгүй иргэд нийгмийн харилцаанд “Эрх тэгш” оролцох уриалгыг дэмжин манай улс анх удаагаа Сонсголгүй иргэдийн өдрүүдийг тэмдгэлэхээр боллоо. Энэ хүрээндсонсголгүй хүүхдийн сурч боловсрол эрх, сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцдог баялаг бүтээгч иргэн байхад хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дохионы хэлийг сонсголгүй хүний харилцааны албан ёсны хэл болохыг хүлээн зөвшөөрөх, дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хуульчлах зэрэг асуудлыг шийдвэрлэх ажил хэрэгч уулзалт, бага чуулган зохион байгуулах бөгөөд сонсголгүй иргэдийн урлаг соёлын авъяаснуудын тоглолт, “Дифлимпын тамирчдын алдар” нөхөрсөг уулзалтууд, өдөрлөгийг зохион байгуулах юм.
Зохион байгуулагчаарХАХНХЯ, БШУЯ, НЗДТГ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын залуучуудын холбоо, сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллагууд, Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургууль, 186-р цэцэрлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилах бөгөөдбаярын үеэр манай улсад ОХУ-ын Москва хотын “Театр Мимики и Жести” хамтлаг урилгаар ирж оролцох талаар ХАХНХЯ, Монголын Дүлий иргэдийн холбоотой хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцан зохион байгуулах байгууллага, иргэн |
Хаана |
“Цэцээ гүн- цэвэр агаар” явган аялал |
2013 оны 9-р сарын 07 |
“Мэлмий Сонсголон”, 29-р сургууль |
УБ-Цэцээ гүн-Төв аймаг-УБ |
Хэвлэлийн бага хурал хийх |
9-р сарын 13-ны 11:00-11:30 |
МДИҮХ, ХАХНХЯ, ТББ-ууд ажлын хэсэг |
Монгол Ньюс, 25-р ТВ-ийн байр |
ОХУ-ын “Театр Мимики и Жеста” хамтлагын тоглолт |
9-р сарын 14-ны 17:00 цагт |
ОХУ-ын “Театр Мимики и Жеста”, Монголын дүлий иргэдийн бизнесийг дэмжих холбоо, ОХУ-ын Улаан үд хотын “Вог” нийгэмлэг |
Улсын Филармони концертын танхимд |
“Тамирчдын алдар” Дифлимпын тамирчидтай хийх нөхөрсөг уулзалт |
9-р сарын 16-ны 11:00 |
Монголын Диф Спортын Хороо, Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэг |
Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэгт \100 айл, СБД-ийн эмнэлэгийн ард |
“Тамирчдын алдар” Дифлимпын тамирчидтай хийх нөхөрсөг уулзалт |
9-р сарын 16-ны 13:00 |
Монголын Диф Спортын Хороо, Сүхбаатар дүүргийн 29-р сургууль |
Сүхбаатар дүүргийн 29-р сургууль \100 айл, СБД-ийн эмнэлэгийн ард |
“Эрх тэгш хөгжилд” бидний оролцоо бага чуулган |
9-р сарын 17-ны 14:00-17:00 |
Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбоо, ХАХНХЯ, Сонсголгүй иргэдийн ТББ-д |
Нийслэлийн иргэний танхим \Төв бассейны хажууд\ |
“Удирдагч” сургалтыг Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбооны 21 аймаг 9 дүүргийн салбар зөвлөлийн гишүүдэд зориулан явуулна. |
9-р сарын 18 |
Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбоо, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв |
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв \11-р хороолол, хуучин гэмтэлийн хажууд\ |
“Хос хэлтэй байхын давуу тал” Сонсголгүй иргэдийн хүүхдийн дунд зарласан “Эссэ” бичлэгийн уралдаан, Сонсголгүй иргэдийн дунд “Эрх тэгш хөгжилд миний оролцоо” илтгэлийн уралдаан, Залуучуудын “Аха” тэмцээн |
9-р сарын 19-ны 14:30-20:00 |
Монголын Дүлий Залуучуудын Холбоо, Монголын Залуучуудын Холбоо, Хүүхдийн төлөө үндэсний газар |
Монголын Залуучуудын Холбооны байр |
“Олон улсын Сонсголгүй иргэдийн эрхийн өдөр” урлаг соёлын өдөрлөг |
9-р сарын 20-ны 12:00-17:00 |
МДИҮХ, ХАХНХЯ, НЗДТГ, “Судалбар” хамтлаг, 29-р сургууль, 186-р цэцэрлэг |
Сүхбаатарын талбайд |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ