Нүүрс борлуулах 32 цэг ажиллана

Хүйтний ам наашилж буй эдгээр өдрүүдэд хаа сайгүй өвөлжилтийн бэлтгэлээ хангах их ажил өрнөж байна. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ хүрээнд гэр хорооллын айл өрхөд нүүрс худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Өмнөх жилүүдэд дүүргийн хэмжээнд нүүрс борлуулах 20 цэг ажиллуулж байсан бол энэ жил хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдээсээ асууж, хаана хаана нүүрс борлуулах цэг байгуулах хэрэгтэй байгааг судалсны үндсэн дээр 32 цэгт борлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Нүүрс борлуулах хүсэлтэй иргэдийн дунд амьжиргааны тодорхой эх үүсвэртэй, дэлгүүр ажиллуулдаг хүмүүс ихээр хүсэлт гаргадаг. Нүүрс борлуулах цэгийг сонгохдоо ажилгүй иргэдийг өрхийн орлоготой болгох бодлогыг давхар баримталсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ