40 гаруй настай эмэгтэй бусдад зодуулж амиа алджээ

ХУД-ийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт эмэгтэй хүн амь насаа алдсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Талийгаач 40 орчим настай байжээ. Хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж буй юм байна. Мөн ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэсвгэрт 15 настай аравдугаар ангийн хүүхдийг хичээлээ тараад харьж явахад нь дөрвөн залуу айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмджээ. Хэргийг мөн тус дүүргийн цагдаагийн хэлтэсшалгаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ