Шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах хүсэлтийг хангахаас татгалзав

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Ардчилсан нам болон Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойргийн хороо, түүний эрх залгамжлагч Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179.1.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг тогтоох үндэслэлд хамааралгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн захиргааны хэргийн шүүхийн холбогдох шийдвэр нь эрх бүхий этгээдүүдхуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргах шийдвэрт нөлөөлөхгүй болохыг дурдсанбайна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ