Эрүүл мэндийн яамны ажилтнууд авлигын эсрэг сургалтанд хамрагдлаа

Авлигатай тэмцэх газраас ЭМЯ-ны албан хаагчдад энэ сарын 23-ны өдөр “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

ЭМЯ-ны удирдлагын зүгээс АТГ-тай хамтран ажиллах санал тавьсны дагуу эрүүл мэндийн салбарт гарч болзошгүй авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулжээ. Сургалтанд ЭМЯ-ны ажилтан, албан хаагчид бүрэн хамрагдаж, авлигын мөн чанар, шалтгаан, нийгэмд учруулж буй хор хөнөөлийн талаар мэдээлэл авсан юм. Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, Комиссар А.Дэлгэрбаяр удирдан явуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнууд авлигаас ангид байхаа амлаж, бусад төрийн албан хаагчдад үлгэр жишээ болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Дашрамд дуулгахад, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, эмнэлгийн ажилтнууд “Бид авлигагүй хамт олон” гэдгээ илэрхийлж, ёсзүйн тангараг өргөх үйл ажиллагаа өнөөдөр болж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ