Деми Мур хуучин найз залуугийнхаа эцэгтэй учир ургуулжээ


Эштон Катчераас салснаас хойш хоёр жилийн дараа Деми Мурийн амьдрал дахин зүгширч байна. Голливудын жүжигчин бүсгүй хайр сэтгэлийн эргүүлэгт дахин оржээ.
50 настай Деми Мурийн сонгосон хүн нь түүний хуучин найз залуугийн эцэг болжээ. Өрнөдийн хэвлэлд бичиж байгаагаар,Демийг “Hard Rock Cafe”-г үндэслэгч 66 настай Питер Мортонуургалсан байна.Тэд байнга хамт явдаг болжээ. “Деми ийм эртэй учирна хэмээн хэзээ ч бодож байгаагүй бөгөөд харин Питер түүнд үнэхээр таалагдаж байгаа” гэжодыннэг дотны найзынхэлснийг “StarHit”сэтгүүл иш татжээ.
Өмнө нь Деми Муртэрбумтан Питер Мортоны хүү Гарри Мортонтой явалдаж байсныг тэмдэглэвэл зохино.Мур болон 31 настай рестораны эзэн хагас жил уулзаж учирч, харин 2013 оны тавдугаар сард хоёр тийш болж, найз нөхөд хэвээр байхаар шийдсэн байна. Зарим мэдээгээр,хүү Мортон нь эцэг болон хуучин хайртай бүсгүйгээ харилцаа тогтоохыг сэдсэн бололтой. Үүнээс гадна, одын охид үүнийг нь бас сайшааж байгаа гэнэ.
Деми Мурхуучин нөхөр Эштон Катчертай бас эвлэрч чадсаныг дурдвал зохино.Саяхан тэд сүүлийн хэдэн жилд анх удаа олны өмнө хамтдаа харагджээ.Папарацци нар Лос-Анжелесийн нисэх буудалд Деми, Эстон хоёрыг хамт явахад ньзургийг авсан байна. Ингэхдээ одууд тун найрсаг байжээ. Сан-Хосе хотод болсон орчин үеийн интернэт-технологийн асуудлаархи бага хуралд Мур, Катчер хоёр уригдсан юмсанж. Тэндээс тэд нэг нисэх онгоцоор явж, буухдаа, ямар нэг зүйлийн тухай хөгжилтэй нь аргагүй ярилцаж байсан байна.50 настай Мур, 35настай Катчер хоёр бүр 2011 оны арваннэгдүгээр сард хоёр тийш болсон бөгөөд салах санаачлагыг бүсгүй гаргажээ. Эштон залуу жүжигчин Сара Лилийг далдуурсонирхох болсон тухай мэдээ оддын гэр бүлд хэрүүл уруул дэгдэх шалтгаан болсон байна.
Түрүүнд нь Деми гурван хүүхдийнх нь эцэг Брюс Уиллистэй (58 настай) сууж байсан юм.
Питер Мортон өмнөх гэргийгээсээ мөн гурван хүүхэдтэй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ