Харри Поттерийн шинэ ангийг бүтээж байна

Зохиолч Ж.К.Роулингийн 2001 онд бичсэн “Fantastic Beasts and Where to Find Them” зохиолоос сэдэвлэн "Харри Поттер"-ийн шинэ ангийг хийхээр болж буйгаа зарлав. Энэхүү киног Warner Bros кинокомпани хийхээр болжээ.
Хэдийгээр энэ зохиол нь Харри Поттерийн цуврал биш боловч тус зохиол дээр гардаг ид шидийн ертөнцийн тухай өгүүлэх нэмэлт нэгэн анги гэж хэлж болох юм. Шинэ ангийн гол дүрийн баатар Харри Поттер биш Ньют Скамандр гэгч байх бөгөөд үйл явдал 1927 онд Нью-Йорк хотоос эхлэх гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ