Өнөөдөр олон улсын ардчиллын өдөр

Олон улсын ардчиллын өдрийг (International Day of Democracy) 2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей бий болгосон бөгөөд есдүгээр сарын 15-нд тэмдэглэдэг юм.2008 онд тэмдэглэсэн шинэ болон шинээр сэргээгдсэн ардчиллын олон улсын анхдугаар бага хурлын 20 жилийн ойд энэ өдрийг зориулжээ.Дэлхийн ардчиллын байдалд анхаарал хандуулж байх шалтаг болгон энэ шинэ баярыг хүлээж авахыг НҮБулс орнууд, түүнчилэн бүс нутаг, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудад санал болгожээ. Ардчилал нь ард түмэн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэхэд суурилдаг бөгөөд эрх зүйн журмыг хангаж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй нягт холбоотой байдаг. Орчин үеийн нийгэм ардчиллыг түгээмэл үнэт зүйлс хийгээдзарчимд хамааруулдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ