Шакира жингээ хасах гэж багагүй стрэсстэж байна


Дуучин Шакира гурван сарын өмнө хүү Миланаа төрүүлснээсээ хойш жингээ хасах гэж нэлээд хөдөлмөрлөж байгаа аж. Тэрээр энэ тухайд “US Weekly” сэтгүүлд “ Жингээ хасахын тулд нэлээд их стрэсстлээ Эмэгтэй хүн ээж болоод эргээд хэвийн байдалдаа шилжихэд их л чармайлт шаарддаг юм байна” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр зөвхөн уран бүтээлийнхээ ажлын шаардлагаар л ийнхүү хурдан хугацаанд турж байгаа гэдгээ онцолсон юм.
Харин сэтгүүлчийн асуусан хүү тань хэрхэн торниж байна гэсэн асуултад “ Хүү маань тун сайн байгаа. Гэхдээ би ийм их живх хэрэглэдэг гэж бодоогүй. Хэн ч надад тэгэж хэлээгүй шүү” хэмээн хошигносон байна. Мөн тэрээр “ Хүүхэд өсгөнө гэдэг тун ч амаргүй ажил юм, гэхдээ хүүхэддээ маш их хайртай болохоор ердөө хэцүү санагддаггүй” гэжээ
Гэхдээ тэрээр жингээ гурван сарын хугацаанд гэхэд нэлээд эрчимтэй хаяж чадсан аж. Шакира даваа гаригт Калифорнид явж байх үедээ нууц дуранчдын нуранд өртжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ