Нийтийн тээврийг маргаашнаас шалгана

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй их, дунд, бага оврын автобус, таксины техникийн үзлэг маргаашнаас эхэлнэ. Нийслэлийн тээврийн газрын бүртгэлийн санд нийт 2660 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бөгөөд үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж.

Авто тээврийн тухай хуулийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд есдүгээр сарын 16-наас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд“Нийслэлийнзорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг”-т зайлшгүй хамрагдах ёстой. Ингэхдээ Нийслэлийн нийтийн тээврийн газраас батлан гаргасан хуваарийн дагуу техникийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн иж бүрдэл, ерөнхий байдал, зорчигчдын ая тухтай зорчих шаардлагыг бүрэн хангасан байх учиртай юм. Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ