Есөн настай охиныг хүчиндсэн этгээдэд 10 жилийн ял оноов

Өнгөрсөнтавдугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын иргэн А.Номинбат гэгч нь өөрийн гэртээ 9 настай Б-г биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан хүчиндсэн онц ноцтой хэрэг гарсан. Тэгвэл А.Номинбат холбогдох хэргийг энэ сарын 11-ний өдөр Завхан аймгийн Сум дундын I шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ялыг ногдуулсан байна. Уг хэрэгт прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймгийн Сум дундын I шүүхэд шилжүүлээд байсан аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ