Э.Эрдэнэжамъяны шүүх хурал болно

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал энэ сарын 5-нд болох байсан ч хойшилсон билээ.Учир нь Э.Эрдэнэжамъян болон түүний өмгөөлөгч н.Сугарням хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг өнөөдөр хүртэл хойшлуулсан бөгөөд дараагийн удаа ийм шалтгаан хэлвэл шүүх хурлыг хойшлуулахгүй, шууд үргэлжлүүлнэ гэдгийг шүүгдэгч талуудад анхааруулсан. Шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.

АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асанН.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дарааханБ.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноомэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэнгэж буруутгаж байгаа юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ