Э.Эрдэнэжамъянг шүүх хурал дахин хойшлов

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч энэ сарын 19-ны өдөр хүртэл хойшиллоо. Учир нь шүүгдэгч Э.Эрдэнэжамъян шинээр өмгөөлөгч авах болсон байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар хойшлуулжээ.
Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 5-нд болох байсан ч дэд сайдын өмгөөлөгч П.Сугарням хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй хэмээн хойшлуулах хүсэлт гаргаж байв.
Хэргийг сануулбал, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асанН.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдууланэрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн юм. Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноомэдэгдсэн билээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ