Гал түймрийн аюулаас 50 сая төгрөгийн өмч хамгааллаа

Амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10, гал түймрийн зөрчлийн гурав, Аврах ажиллагааны нэг дуудлага ирж Аврах, гал унтраах ангиуд, нийслэлийн Аврах анги шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитийн гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11:54 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 35 боодол өвс шатаж байсныг унтраажээ.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын гудамжиндбайшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дугаар ангийн тасгийг гаргахад 7х13 метрийн хэмжээтэй төмрийн цехийн байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг унтрааж, гал түймрийн аюулаас иргэдийн 50 сая төгрөгийн өмч авран хамгаалсан байна.
Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн оюутны байрны дэргэд хогийн цэгт хог байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:00 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад ил задгай асгасан хог шатаж байсан байсныг унтраажээ.
Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Их нарангийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:25 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн 9х15 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн гал тогооны өрөөний тавилга шатсаныг 0,5 тонн ус зарцуулан унтраажээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ