“Гал үндэстэн” галзуурч, Төрийн ордон руу “буудлаа”

Үндэсний хийгээд үндсэрхэг үзэл уг нь аль ч улс үндэстэнд байдаг л зүйл. Харин хэтэрхээрээ юунд хүргэдгийг дэлхийн түүх мартаагүй. Германы фашизм яалаа. Тэдний хөлд жүүдүүд буюу еврейчүүд жинхэнэ сүйрсэн шүү дээ. “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” номыг уншсан биз дээ. Яг түүн дээр гардаг зүйлс бодит юм. Манайд ч үндэсний үзэлтнүүд, тэдний холбоод хэд, хэд буй. Олны хамгийн сайн мэдэх холбооны нэг нь Ц.Мөнхбаяр тэргүүнтэй “Гал үндэстэн” билээ. Олон жилийн өмнө Төрийн ордон руу алим шидэж эхэлсэн тэд дараа нь нум сумаар харваж үзсэн. Тэр цагт ард түмэн тэднийг дэмждэг байлаа. Харин өнөөдөр “Гал үндэстэн” галзуурч, Төрийн ордон руу буу дуугаргажээ. Энэ бол яав ч сайны ёр биш гэдгийг монголчууд мэднэ. Тиймээс иргэд эсэргүүцэж байгаа юм. Галт зэвсэг хүн төрөлхтөнд сайн юм авчирсан түүх лав байхгүй дээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ