Ким Кардашианы тээж буй хүүхэд ихрүүд үү


Даваа гаригт Нью-Йорк хотноо Ким Кардашиан болон Кайни Уэст нар дэлгүүр хэсчээ. Тэд мэдээж хэрэг хүмүүсээс болон нууц дуранчдаас бултаж чадаагүй юм. Хосуудын худалдан авалтаас хүмүүсийн дэвшүүлсэн нэгэн таамаг газар аваад байгаа нь Ким ихэр хүүхэд төрүүлж магадгүй гэсэн мэдээлэл тараад байгаа. Учир нь тэд дөнгөж төрсөн нялх хүүхдэд өмсүүлэх хувцас хэрэглэл авсан бөгөөд нэг нь эрэгтэй хүүхдийн, нөгөөх нь эмэгтэй хүүхдийн хувцас худалдан авсан байна. Түүнчлэн тэд хүүхдийн хувцсуудыг ихэнхийг нь цагаан өнгийн хувцас сонгожээ.
Түүнээс гадна ийм таамаг дэвших болсон нэг шалтгаан нь түүний гэдэс дөнгөж таван сартай гэхэд хэтэрхий том байгаа нь тээж буй хүүхэд нт ихэр байх магадлалтай гэж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ