“Гал үндэстэн”-ий жагсаалын үеэр нэг хүн бэртлээ

Төрийн ордон руу буун дуу гаргасан “Гал үндэстэн” холбооны гурван гишүүнийг Төрийн ордон руу авч орон байцааж байна. Тэд “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, өнөөдөр Төрийн ордон руу хоёр удаа буудсан юм. Тэгвэл энэ үеэр нэг хүн бэртэж, бэртсэн иргэнийг яаралтай түргэн тусламжийнхан авч явсан байна. Хэдийгээр тэрбээр бууны суманд оногдон бэртээгүй ч энэхүү жагсаалаас болж бэртсэн аж.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ