Галт зэвсэг хэрэглэсэн этгээдүүдийг УМБГ-ынхан авч явлаа

“Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр Төрийн ордон руу хоёр удаа буун дуу гаргасан. Тиймээс Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр, н.Болбаатар нарын гурван гишүүнийг Улсын мөрдөн байцаах газрынхан баривчлан авч явжээ. Учир нь тэдний биенээс галт зэвсэг илэрсэн байна. Мөн Онцгой байдлын алба, ТЕГ, Цагдаагийналбан хаагчид болон мөрдөгч нохдын баг Төрийн ордны хашаанд нэгжлэг хийж байна. Учир нь тэднийг ордны хашаанд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ