Ордон руу буудсан этгээдүүдээс байцаалт авч байна


“Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр Төрийн ордон руу буудсан учир Төрийн ордныг хамгаалалтад аваад байгаа. Мөн ордны цэцэрлэгт НОБГ, ТЕГ, цагдаагийн алба хаагчид хамтран нэгжлэг хийсэн. Учир нь тэднийг ордны хашаанд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан юм. Харин Төрийн ордон руу буудсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Н.Чагнаадорж, Н.Төмөрбаатар нарын гурван хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст аваачин байцаалт авч байна. Тэднийг ямар шалтгааны улмаас ийнхүү Төрийн ордон руу буудсан эсэхийг асууж лавлаж байгаа аж. Харин тэд “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж ийнхүү буудсан хэмээн мэдүүлжээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ