Төрийн ордны хөл хориог цуцаллаа


“Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг Төрийн ордон руу хоёр удаа буун дуу гаргасан. Тиймээс Төрийн ордон руу хүн нэвтрүүлэхгүй байсан юм. Харин ордон руу буудсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Н.Чагнаадорж, Н.Төмөрбаатар нарын гурван хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс байцаахаар авч явсан учраас Төрийн ордонд түр тогтоогоод байсан хөл хориог цуцаллаа. Ингэснээр ордны үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ