"BACKSTREET BOYS” хамтлагийн тоглолт хойшлогдлоо

1990-ээд онд дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан “Michael Learns to Rock” хамтлаг болон Английн Битлз хамтлагийг дуурайн дуулдаг “Bootleg Beatles” хамтлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулж, монголын үзэгчдэд дэлхийн урлагийг ойртуулсан "Evento" компани ээлжит төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэд энэ удаа алдарт "BACKSTREET BOYS” хамтлагийг эх орондоо урьж авчихаар болсон. Уг нь тоглолтыг тавдугаар сарын 23-нд Буянт-Ухаа спорт цогцолборт хийхээр товлосон ч тус байгууллагын зүгээс энэ өдрийг өгөх боломжгүй гэдэг хариултыг өгчээ. Тиймээс тоглолтын хугацаа ирэх зургадугаар сарын 15 хүртэл хойшлогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ