Т.Дашдэлэг генерал хохирлоо барагдуулж эхэлжээ

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Бригадын генерал Т.Дашдэлэгийг ТЕГ-т шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн хавраас эхлэн улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгаж байсан юм. Учир нь мөрдөн байцаалтын явцад улсын нууцтай холбоотой хэд хэдэн баримт гарсан учраас ийнхүү ТЕГ-т шилжүүлсэн билээ.

Харин Т.Дашдэлэг генерал мөрдөн байцаалтын явцад улсад учруулсан хохирлынхоо талыг төлсөн гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ