“Central tower”-ын гадаа нэгжлэг хийж байна

“Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг Төрийн ордон руу хоёр удаа буун дуу гаргасан. Тиймээс Төрийн ордон руу хүн нэвтрүүлэхгүй байсан юм. Харин ордон руу буудсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Н.Чагнаадорж, Н.Төмөрбаатар нарын гурван хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс байцаахаар авч явсан учраас Төрийн ордонд түр тогтоогоод байсан хөл хориог цуцалсан. Харин одоо Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах,Онцгой байдлын ерөнхий газраас Шангрелла буюу“Central tower”-ын гаднах цэцэрлэгт тэсрэх бөмбөг нуусан байж магадгүй гэсэн мэдээллийн дагуу нэгжлэг явуулж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ