БОНХЯ-ны орчим тэсрэг бөмбөг хайж байна

Өнөөдөр төрийн ордны гадаа буун дуу гарч цагдаагийнхнийг түргэн авахуулав. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газарт БОНХЯ-ны орчим тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу НОБГ, ЦЕГ, ТЕГ-ын бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар албаныхан БОНХЯ орчмыг тойруулан хязгаарлалтын тууз татан, хамгаалалтанд аваад байгаа аж. Харин албанынхан нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгөхгүй байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ