Тэсрэх бөмбөгийг илрүүллээ

Өнөөдөр төрийн ордны гадаа буун дуу гарч цагдаагийнхнийг түргэн авахуулав. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газарт БОНХЯ-ны орчим, мөн Шангрелла буюу "Central tower" дотор тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, мэдээллийн дагуу НОБГ, ЦЕГ, ТЕГ-ын бие бүрэлдэхүүн ажиллалаа. Улмаар тус газруудад байсан бөмбөгийг илрүүлсэн гэх мэдээлэл ирлээ. Мөн уг бөмбөгнүүд нь дэлбэрэх аюултай байсан гэнэ. Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Намсрайжав хэлэхдээ "Central tower" барилгын хогийн савнаас гар аргаар хийсэн тэсрэх бодис бүхий бөмбөг олсон хэмээсэн юм.

Одоогийн байдлаар албаныхан БОНХЯ орчмыг тойруулан хязгаарлалтын тууз татан, хамгаалалтанд аваад байгаа аж. Харин албанынхан нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгөхгүй байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ