12 сая төгрөг болон эд зүйлээ хулгайд алджээ

Өнгөрсөн баасан гаригт СБД-6-р хорооны ”Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн кассын өрөөнөөс Acer маркийнзөөврийн компьютер, Samsung, Sonu, leko маркийн зургийн аппарат тус бүр, төмөр сейфнээс бэлэн 12 саятөгрөг алдагджээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлсийн албан хаагчид шалгаж байгаа юм байна.
Мөн бямба гаригт БЗД-ийн зургаадугаар хорооны Баянзүрх захын гаднаас “Өгөөж” ХХК-ны борлуулалтын автомашин дотроос бор саарал цүнхтэй бэлэн биет 6.000.000 төгрөг алдагдсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсшалгаж байна. Энэ мэт албан газрууд болон айл гэрийн хулгай сүүлийн үед ихээр бүртгэгдэх болсныг СБД-ийн цагдаагийнхан сэрэмжлүүлж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ