Таксины согтуу жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдэв

Таксины жолооч үйлчлүүлэгчээ зодож дээрэмдсэн ноцтой хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн VII хороо“Тэнгис” кино театрын орчмоос иргэн Б нь гэртээ хүргүүлэхээр такси бариад, таксины жолоочид зодуулж, дээрэмдүүлсэн байна.Уг хэргийг үйлдсэн таксины жолооч 23 настай эрэгтэй Ө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд улмаар үйлчлүүлэгчээ зодож гар цүнх түрийвч, гар утсыг дээрэмдснийг тус дүүргийн цагдаагийн II хэлтэсийн цагдаа нар таслан зогсоож хэргийг шалгаж байна. Тиймээс оройн цагаар таксигаар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг НЦГ-аас анхааруулж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ