“Гал үндэстэн” холбооныхонд хоёр зүйл ангиар эрүү үүсгэлээ

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга А.Бат-Эрдэнэ дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өнөөдөр төрийн ордны гадна гарсан буун дуу болон БОНХЯ, “Шангрелла”-д тэсрэх бөмбөг тавьсан зэрэг цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлснээр “Гал үндэстэн” холбооныхонд Эрүүгийн хуулийн 177,91 гэсэн хоёр зүйл ангиар эрүү үүсгэсэн гэдгийг мэдэгдлээ. 177-д эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Харин 91.1-т хүнийг санаатай алахыг завдсан хэмээн заасан байдаг юм байна.

Мөн тэднээс гурван буу, есөн ширхэн гар аргаар хийсэн гранет, 36 ширхэг сум хурааж авсан байна. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгнө хэмээсэн юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ