Г.Мандахнаран хvрэл медаль хvртлээ

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгуурлах тэмцээнд 66 кг жинд барилдсан Г.Мандахнаран хvрэл медаль хvртэж, салхийг нь хагаллаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украины Семён Радуловыг, улмаар Унгар, Грекийн бөхчүүдийг илт давуу ялж, хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэж байсан Кубын бөх Ливан Лопезод техникийн оноогоор ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Жин Хьёктой барилдаж, 3:1 харьцаатай ялснаар медалийн тавцанд гарсан байна. Тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ