Баянмонгол хорооллыг Нарны замтай холболоо

Нарны замаас урагш Баянмонгол хороолол хүрэх 200 метр авто замыг төмөр замын доогуур гарах автомашины нүхэн гарцын хамт "Туулын гүүр далай" ХХК-ийн замчид гүйцэтгэж байна. Барилгын ажлын явц 88 хувьтай, зорчих хэсгээ бүрэн нээж тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлжээ.
Тоноглолын ажил хийгдэж байгаа энэ замаар Баянмонгол хороолол руу саадгүй нэвтэрч байгаа бөгөөд нүхэн гарцын баруун талд явган хүний нүхэн гарц хэвээр байгаа аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ