Б.Бямбаагийн дордохын долоон луйвар №2.

ХААИС-ийн ректор асан Б.Бямбаа тус сургуулийн эзэмшлийн газар дээр нэгэн байшин бариулжээ. Уг барилгыг хувьдаа шингээх аргагүй болсон учраас Олон улсын хэл судлалын төв хэмээх сүржин нэр хайрлаад ХААИС-д шахсан байна. Төрийн өмчийн их сургуулийн тухайн жилийн төсвийг Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нийцүүлэн бүрдүүлж, Төлөөлөн удирдах зөвлөл нь баталгаажуулж өгөх учиртай.

Гэтэл ХААИС-ийн 2012 оны төсөвт Олон улсын хэл судлалын төвийн барилга худалдаж авах талаар ганц үг үсэг алга. Б.Бямбаа захирлын өнгөнд тус сургуулийн захиргаанд ажиллаж байсан зарим удирдах албан тушаалтнаас энэ талаар тодруулах гэсэн авч лав л өнгөрсөн оны гуравдугаар улиралд төсвийн тодотгол хийж батлах үеэр мөн л Олон улсын хэл судлалын төвийн тухай огт дурдагдаагүй ажээ. Тэгээд ч ХААИС бүхий л түүхэндээ манай улсын мал аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн болохоос биш гадаад хэлний чиглэлээр ганц багш судлаач бэлтгэж байсангүй. Тиймээс гадаад хэлний багш, эрдэмтэн байхгүй Олон улсын хэл судлалын төвийн хоосон барилгыг шахааны бизнес гэхээс өөр аргагүй.

Бодит байдал ийм байхад Б.Бямбаа нарын зарим хүн Олон улсын хэл судлалын төвийг 2011 онд байгуулахаар ХААИС-ийн ректорын зөвлөл шийдвэрлэж байсан мэтээр жилийн дараа хуурамч бичиг баримт үйлдэж, бас Үнэлгээний хороо байгуулсан тухай захирлын тушаал хэзээ хойно нөхөн гаргажээ. Ингээд 2011 оны гуравдугаар сард гаргасан Ажлын хэсэг” байгуулах тухай тушаалыг Архивын бичиг баримтаас авч хаяад, мөнөөх хуурамч материалуудыг шургуулсан байна. Мэдээж үүнийг Б.Бямбаа захирал гардаж хийгээгүй нь ойлгомжтой агаад бас бус бялуу хүртсэн хүмүүсийн гараар могой бариулсан гэлтэй.

Ийнхүү хуурамч баримт бичиг бүрдүүлэх явцдааөнгөрсөн оны зургадугаар сараас жилийн эцэс хүртэл хугацаанд ХААИС-ийн данснаасжолооч Б.Болдбаатараар дамжуулан бэлнээр болон шилжүүлгээр, түүнчлэн проректор асан Ц.Амарсайханы хувийн эзэмшлийн гэх Д.Эрдэнэцогт захиралтай “Ариун ар” ХХК-ийн дансаар дамжуулан нийтдээ 741 сая (долоон зуун дөчин нэгэн сая) төгрөгийгавч завшжээ. Эдгээр нь 2012 оны 6 сарын 11-нд 250 сая (хоёр зуун тавин сая) төгрөгийг Б.Бямбаагийн жолооч Б.Болдбаатар нь нярав н.Намсрайгаасбэлэн мөнгө хэлбэрээр тоолж авсан байна.

Мөн 2012 оны 7 сарын 19- нд 150 сая (нэг зуун тавин сая)төгрөгийг жолооч Б.Болдбаатарын нэрээр “Ариун ар” ХХК-ий дансаар дамжуулж, 2012 оны 9 сарын 21-нд 319 сая ( гурван зуун арван есөн сая) төгрөгийг проректорасан Ц. Амарсайханы нэрээр“Ариун ар” ХХК-ийн дансанд шилжүүлж, 2012 оны 12 сарын 13-нд 22 сая ( хорин хоёр сая)төгрөгийг“Ариун ар” ХХК-ийн дансанд тус тус шилжүүлэн авч завшжээ. Хамгийн их хэмжээний буюу 741 сая (долоон зуун дөчин нэгэн сая) төгрөгийг завшихтай холбоотой бүх хуурамч бичиг баримт бүрдүүлэх ажлыг проректор асан Ц.Амарсайхан, ерөнхий нягтлан бодогч асан Д.Янжмаа нар гардан гүйцэтгэсэн ажээ.

Үргэлжлэл бий

СЭТГЭГДЭЛ БИЧИХ