Чанаргүй гэх 52,6 тонн гахайн өөхийг устгана


БНСУ-аас 52.6 тн гахайн өөх зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсныг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлсэн байна. Чанарын шаардлага хангахгүй энэхүү бүтээгдэхүүнийг “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх зөвлөлийн хурал”-ын шийдвэрээр устгажээ. Нийслэлийн Засаг даргын А/865 дугаар захирамжаар БНСУ-аас орж ирсэн 52.6 тн гахайн өөхийг устгах ажилд хяналт тавьж ажиллах “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг баталлаа. Устгалын ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтэс хариуцан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ