Цагаан сараар гурван өдөр амардаг болно

Өчигдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар цагаан сараар гурван өдөр амардаг болгох тухай нэмэлтийг УИХ-ын даргад өргөн барьжээ.

Үндэсний баяр болох Цагаан сараараа монголчууд гурван өдөр амарч, соёл, ёс заншлаа санагалзах ёстой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Хэрвээ энэ төсөл дэмжигдвэл Цагаан сарын шинийн 1, 2, 3-нд амардаг болох нь ээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ