Залуусыг ажлын байраар хангах аян эхэллээ

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян-г өчигдрөөс 20-ныг дуустал зохион байгуулж байна. Энэхүү аян долоо хоног үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд ажил идэвхтэй хайж буй залуусыг бүртгэж, ажлын байранд зуучлахаар болжээ. Энэхүү аян нь ажил олгогч байгууллагуудаас цагийн болон байнгын ажлын байрны захиалга ихээр ирж байгаатай холбогдуулан хүний нөөцийн асуудлаа түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой ажээ. Мөн ажил идэвхтэй хайж байгаа залуусын мэдээлэлийг тодорхой болгож, тэднийг сонирхсон ажлын байранд нь зуучлах юм байна. Ингэснээр ажил олгогч байгууллагуудын ажлын байрны зарласан хүний нөөцийн бүрдүүлэлт хурдан, шуурхай шийдэгдэхээс гадна залуучууд ажлын байранд зуучлагдах боломжтой юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ