Т.Аятунгаагийн асуудлаар Монголын Засгийн газарт хүсэлт ирлээ

Олон Улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын иргэн Т.Аятунгаа өөрийн охиноо гадаад нөхөртөө алдсан хэмээн мэдэгдээд байгаа. Тодруулбал, тэрбээр Филиппин нөхөртөө Ч.Тэргэлсар охиноо зургаан сартай байхад нь алдсан юм. Гэвч Филиппин улсын шүүхээс Т.Аятунгааг хүүхэдтэйгээ ёс бусаар харьцдаг байсан бөгөөд тиймээс тус улсын шүүхээр орж байсан гэдэг. Харин саяхан тус улсын зарим иргэдээс манай улсын Засгийн газарт Т.Аятунгаагийн охиныг Т.Аятунгаад өгөөч гэх хүсэлт иржээ. Хүсэлтийг сийрүүлбэл, “Монголын засгийн газарт хүсэлт гаргаж байна. Энэ захидал бидний хүссэн хүмүүст хүрнэ гэж найдаж байна.

Ч.Тэргэлсар охиныг ээжид нь өгнө үү.

Ч.Тэргэлсар зургаан сартай байхдаа ээжийнхээ гаргасан буруу үйлдлээс болж ээжтэйгээ уулзах боломжгүй болсон. Харин охины аав Ч.Эдвард Красни Эрган Тодруулын Аятунгаа гэх бүсгүйтэй холбоотой байсан ч сүүлийн зургаан сар ямар ч холбоогүй байгаа.

Энэ хугацаанд Т.Аятунгаа багагүй шуугиан дэгдээсэн бөгөөдтүүний өгсөн мэдүүлгүүд нь худлаа байсан. Тэрбээр хуулийн дагуу ямарнэгэн баримттай танилцаж байгаагүй.

Ч.Тэргэлсар охиныг зургаан сартай байхад охины эцэг түүнийг Филиппиний эмнэлэгт хэвтүүлсэн. Ингэх болсон шалтгаан нь Т.Аятунгаа болон түүний ээж Ч.Тэргэлсар охиныг хүчирхийлэн зодож, тамладаг байсан гэсэнтэй нь холбоотой. Гэсэн ч Азийн тэр дундаа Монгол хүүхдүүд өгзөгнийхөө дээхнэ талд хөх толботой байдаг ньзодуурын шалтгаан биш байсныг тогтоогоод байгаа. Энэ нь нярай хүүхдийг зургаан сартай болох үеэс нь бүдгэрч алга болдог учир охины биед одоо ямар нэгэн хөхрөлт байхгүй босон. Энэ нь тухайн үндэстний нэг онцлог байсан юм байна.

Харин охин эмнэлэгт хэвтсэний дараагаар Т.Аятунгаа болон түүний ээж Монгол руу буцсан. Тэд ямар аль нэг газар нуугдмал байдалтай амьдарч байсан юм. ТүүнийгФиллипиний шүүхээс дуудаж, ирж уулзах хэрэгтэй гэж байсан ч тэрээрМанила хотын шүүх танхимд ирээгүй. Түүний дараагаарТ.Аятунгааг олон улс даяарИнтерполоор хайх эхэлсэн.

Харин одоо тэрээрохиноо өөр дээрээ авахыг оролдож байгаа. Тиймээс Ч.Тэргэлсар охиныг ээж дээрээ очиход нь дэмжихийг хүсч байна. Ч.Тэргэлсар охин одоогоор харж хандаххүнгүй болсон. Түүний аав нь болох Чарлес Эдвард Красни Эрган түүнд төдийлөн анхаарал тавьдаггүй. Одоо охин өөрийг гэсэнгэророн, харж хандах хүнгүй, тоглоом ч байхгүй, өдөр тутамдаа хийх зүйлүүд нь ч тодорхой биш байгаа. Тиймээс охиныг ээжийнх нь халамжинд хүргүүлэхийг хүсч байна. Ингэхийнтулд багаар тооцоход 500 хүний дэмжлэг хэрэгтэй байна

Монголын Засгийн газарт

Охиныг эх оронд нь болон ээжид нь хүргэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ