“Эрдэнэтийн ГОК”-д осол гарч нэг хүн амиа алдлаа

“Эрдэнэтийн Гок”-ийн үйлдвэрт нэг хүн амиа алдсан ноцтой осол гарлаа. Тодруулбал, өчигдөр 11.00 цагийн үед тус үйлдвэрийн цахилгаан цехэд осол гарсан байна. Ослын улмаас 26 настай эрэгтэй өндрөөс унаж амиа алдсан бол 40 настай эрэгтэй хүнд гэмтжээ. Бэртсэн иргэнийг Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор ослын шалтгааныг тодруулаагүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ