“2030” дэлхийн усны нөөцийн бүлэгтэй хамтран ажиллах боллоо

БОНХ-ийн сайд С.Оюун,“2030” Дэлхийн усны нөөцийн бүлгийн Гүйцэтгэх захирал Андерс Бернтел нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд :

- Улаанбаатар хотын усан хангамж, эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ хотын төлөвлөлтийн зураг төсөл, төлөвлөлт,

-Говь тал хээрийн бүсийн хүн ам газар тариалан, уул уулхайн үйлдвэрлэлийн хэрэгцээнд тулгуурласанусны нөөцийн менежментийг боловсруулан хэрэгжүүлэхчиглэлээр судалгаа шинжилгээний хүрээндхамтран ажиллахтөсөл хэрэгжүүлэх юм .

Хамтын ажиллагааны үр дүнг:

Нэгдүгээрт, Улаанбаатарньдэлхийнхотуудын стандарт, жишигт нийцсэн усан хангамж, аруитгахтатуургынсүлжээ бүхий шинэ төлөвлөлттэй болох,

Хоёрдугаарт, Говь, тал хээрийн бүсийн хүн амын ундны болон ахуйн найдвартай усан хангамжтай болоход дэмжлэг үзүүлнэ гэж талууд үзэж байна.

Хамтын ажиллагааны эхний шат нь2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт санхүүжилтийн хэмжээ нь 1-1,5 сая ам. долларбайна.

“2030” Дэлхийн усны нөөцийн бүлэг Давосын эдийн засгийн чуулганы дэргэд байгуулагдсан ба дэлхийд нэр хүндтэй компаниуд болох Нэстл, Пэпси, Соса Сола групп болон Рио Тинто компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс хамтран ажилладаг аж. Түүнчлэн Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк ч дэмжлэг үзүүлж байна.

“2030” Дэлхийн усны нөөцийн бүлэг нь үндэсний болон муж улсуудын хэмжээнд усны тулгамдсан асуудлын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, олон талын оролцоог хангасан төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, ИНБ-ын түншлэлийнбайгууллага аж.

2011 оноос Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ