Галт зэвсэг, сумын үнийг хөөрөгдөж байжээ

"Асэ трейвэл", "Хорсменклаб" компаниуд монополь байдлаа ашиглан галт зэвсэг, сум зэргийг хэт өндөр үнээр зарж байгаа тухай гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирсэн тул шалгалт явуулжээ. Шалгалтаар дээрх зөрчил илэрсэн бөгөөд 20 ширхэг нь 30 мянган төгрөгөөр үнэлэгддэг сумыг нэг ширхгийг нь 25 мянган төгрөгөөр зарж, зохиомол хомсдол үүсгэн, захын ченжүүдээр дамжуулан үнэд хүргэдэг байжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эдгээр байгууллагуудад албан бичиг хүргүүлж, зохиомол хомсдол үүсгэж, буу, сумны үнийг үндэслэлүй өндөр үнээр зардаг байдлаа таслан зогсоохыг анхаарууллаа хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ