ДОХ-ын шинэ тохиолдол бүртгэгдлээ

ДОХ-ын шинэ тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр тус төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. Энэ хүн 35-39 настай, эмэгтэй, одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Мөн наймдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. Энэ хүн 30-34 настай, эрэгтэй байжээ. Эдгээр халдвартай хүмүүсийг тус төв хяналтдаа авч, тархварын судалгаа хийж буй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ