МАН-ын бүлгээс мэдэгдэл гаргалаа

УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын буруутай үйл ажиллагаанаас болж улс орон хямарч байна гэж үзэж мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

1. Улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан алдаандаа АН дүгнэлт хийж, Ерөнхий сайд хариуцлагагүй мэдэгдэл, үйлдлээрээ санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарыг эрсдэлд оруулж байгаа холбогдох яамдын сайд нарт хариуцлага тооцох;

2. УИХ-аас ажлын хэсэг гаргаж Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийх;

3. Нэг жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийн, улс орныг эдийн засаг, санхүүгийн хүнд байдлаас гаргах арга замыг эрэлхийлж, хүндрэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг эрх баригч олонхиос;

4. Засгийн газарт хэт хөтлөгдөж, алдаа дутагдлыг нь өөгшүүлж буй үйлдлээ зогсоож, парламентыг сонгодог зөвшилцлийн байгууллага утгаар нь ажиллуулахыг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ