Төрийн албан хаагчдыг гадаадад данстай байхыг хориглов

Оросын улсын дум төрийн дээд тушаалын албан хаагч, парламентын гишүүн, хүчний байгууллагынхныг гадаадын банкинд данстай байхыг хориглох тухай ерөнхийлөгч болон депутатуудын оруулсан багц хуулийн төслийг өчигдөр батлав.
Үүнд ОХУ-ын төрийн албан тушаал хашиж буй хүмүүс, ерөнхий прокурорын орлогч нар, Төв банкны захирлуудын зөвлөлийн гишүүд; ерөнхийлөгчийн томилдог ОХУ-ын субъектуудын төрийн алба болон холбооны улсын төрийн алба, засгийн газрын гишүүд юмуу ерөнхий прокурор хамрагдана. Түүнчлэн холбооны улсын гүйцэтгэх засаглалын байгууллагын удирдах хүмүүс; улсын корпорац, сан болон ерөнхийлөгч юмуу засгийн газраас томилдог бусад байгууллагын албан тушаалтнууд хамрагдана.
Шүүгч, депутат, сенатч, цэргийн албан хаагч, мөрдөн байцаагч, прокурор, ДХЯ, гаалийн болон татварын байгууллага, түүнчлэн төсвийн бус сангийн ажилтан, хяналтын байгууллагын аудитч нар гадаадад мөнгө хадгалж болохгүй. Хотын тойрог, дүүргийн тэргүүн нар, түүнчилэн дээр дурдсан бүх хүний гэргий, насанд хүрээгүй хүүхэд хуулийн үйлчлэлд хамрагдаж байна.
Дээр дурдсан этгээдүүд албан тушаалд орсон өдрөөс хойш 3 сард багтаан гадаадын банкин дахь хадгаламжаа татах үүрэгтэй болж байна. Энэ хоригийг биелүүлэхгүй бол “бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, итгэл алдсантай холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлөх юмуу халах ажээ”.
Үүнээс гадна, сонгуульт албан тушаалд өрсөлдөгч нар гадаадад данс нээх ёсгүй. Энэ нь тухайлбал, сонгуулийн төв комиссоос бүртгэх мөчид ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийг хэлж байгаа юм. Улсын думийн аюулгүй байдал, авилгатай тэмцэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Ирина Яроваягийн тайлбарлаж хэлснээр, холбооны улсын субъектуудын өндөр албан тушаал, бүс нутгийн депутат, Холбооны зөвлөлийн гишүүд, хотын тойрог, хотын дүүргийн түвшингийн сонгуульт тэргүүн нарын албан тушаалд нэр дэвшигсэд” жагсаалтад оржээ. Уг шаардлагыг зөрчвөл, энэ нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.
“Гадаадын санхүүгийн бүх баримт бичиг” хоригт хамаарагдаж байна гэж Яровая хэлжээ. “Бүх үнэт зүйл, тухайлбал гадаадын банкин дахь бэлэн мөнгө төдийгүй, үнэт металл, чулуу” зэрэг нь хоригт хамаарагдаж байгаа гэж депутат онцлон тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна, ерөнхийлөгч, түүний тамгын газрын тэргүүн юмуу тэднээс тусгайлан бүрэн эрх олгосон хүний шийдвэрээр ерөнхийлөгчийн тамгын газрын зохих нэгж бүх субъектын талаар ч боловсон хүчний албаны явуулдаг шалгалтаас үл хамааран бүхий л шалгалт явуулж болно” гэж тэр хорооны дарга анхааруулжээ.
Гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн тухайд гэвэл, гадаадын банкинд данстай байхыг хориглосон хүмүүс ийм хөрөнгөтэй байж болох ч, хууль хүчин төгөлдөр болсны дараа өөрт байгаа бүх байр, байшин болон газрыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсгэврийг заах ёстой гэж улсын думийн хорооны орлогч дарга Эрнест Валеев түрүүнд нь тайлбарласан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ