Танхай эмээ гэж хэн бэ

Твиттер хуудаснаас та олон зүйлийг мэдэж, бас ухаарч болно. Учир нь энэхүү хуудаснаа ихэвчлэн “ухаантнууд” байдаг. Тэд өөрсдийн хийж буй алхам, хэлж буй үг, аль эсвэл аливаа үзэгдэлд дүгнэлт өгч жиргэж суудаг. Уулзсан хүн, уншсан ном, бодсон бодол, сонссон дуу зэрэг бүхий л зүйлээ тоотой хэдэн үгэнд багтаан тоймлон бичдэг. Гэтэл түүнийг зүгээр л уншаад суудаг чимээгүй нэгэн ч бас байдаг.
Төрийн гурван өндөрлөг тэргүүтэй УИХ-ын гишүүд болон томоохон дарга нар болон бүхий л мэргэжлийн нийгмийн идэвхтэй хүмүүс байдаг гэж тодорхойлоход хилсдэхгүй байх. Мөн хэн ч үл мэдэгдэх хэн нэгэн ч бас байдаг. Тэдний хувьд ихэвчлэн хатуухан үг чулуудаж суудаг. Тэдний нэг бол Танхай эмээ. Твиттер гэх цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийн үүсгээд байгаа түүнийг хэн бэ гэх талаар хүн бүр л таамаг дэвшүүлэн жиргэдэг. Арга ч үгүй биздээ, улс төрчдийг элэглэж, цуврал бүтээл гаргадаг нэгэн. Түүний бүтээлийг хүлээж суудаг хүмүүс ч бас нийгэмд цөөнгүй байдаг. Улстөрчдөд хоч өгч басхүү зураг эвлүүлэн элдийг шоглодог. Энэ бол түүний имиж. Түүнийг харах байтугай таних ч хүн байхгүй. Учир нь тэрбээр маш нууцлагдмал нэгэн. Хүн бүр л дотроо таамагладаг. Тэдний таамаглал дараах зүйлс дээр тогтсон.
Пи-арын баг
Хамгийн боломжтой хувилбар нь энэ юм. Учир нь түүний хэлж байгаа үгс, хийж байгаа үйлдэл бүр нь урьдчилсан төлөвлөгдсөн мэт. Энэ нь Танхай эмээгийн бүхэн бүтэн баг ажилладаг байж магадгүй гэсэн таамаглалын дэвшүүлээд байгаа.
УИХ-ын гишүүн асан З.Алтай
Харин хамгийн таамаглалд нэлээд дээгүүр бичигдэж байгаа эрхэм бол УИХ-ын гишүүн асан З.Алтай. Гишүүний суудлаасаа буугаад Монгол Улсаас Шведийн вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон бөгөөд Танхай эмээ байх магадлал өндөртэй хүмүүс хэмээн таамагладаг.
УИХ-ын дарга З.Энхболд
Түүний хэрэглэж байгаа үгс, хэлж байгаа байдал нь УИХ-ын дарга З.Энхболд юм биш биз гэсэн хардлагыг төрүүлсэн аж. Нэг хэсэг л түүнийг хэмээн твиттер хуудаснаа хүн бүр л жиргэж, зарим нэгэн мөн хэмээн гэж байхад үгүй гэж тас гүрийх нэгэн ч бас байсан.
Дуучин Б.Батчулуун
Дуучин Б.Батчулуун Танхай эмээтэй оройн зоог барьсан тухайгаа твиттертээ бичиж, түүнтэй хамт байгаа юм шиг зургийг тун ч сүрхий эвлүүлэн байдаг. Үүнийг харсан зарим нэгэн нь Бачка маань Танхай эмээтэй адил чадварлаг фотошопчин юм гээч. Түүгээр ч барахгүй “сэмбэгэр л эмээ байна”, “эмээтэй зураг авхуулчы гэсэн онгонтоод байхийн” гэх мэтчилэнхэрэглэж буй үгс нь хүртэл Танхай эмээ байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ